Ширээний шагайн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтийд болно

Хэнтий аймгийн Батноров суманд ширээний шагайн спорт тоглоомын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг энэ сард зохион байгуулна. Үүний сорилго болгож, Хэнтийчүүд тус аймгийн МСҮТ-ийн түүхт 50 жилийн ойн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

Үндэсний уламжлалт зан заншил, өв соёлоо сэргээн хөгжүүлэх, үндэсний спортын төрлийг нэмэгдүүлэх, шагайн наадгайн зан үйл, ёс заншлыг өсвөр залуу үеийнхэнд өвлүүлэн сургах, орон нутагт сурталчлан таниулах нь энэхүү тэмцээний гол зорилго аж. Тэмцээнийг шагайн спортын зориулалтын стандартын ширээн дээр явуулах бөгөөд тоглолтын системийг оролцогчдоос хамааран техникийн зөвлөгөөн дээр шийдвэрлэх гэнэ.

Оролцогч бүр шагай атгах, шагай няслах төрлөөр тус тус өрсөлдөж, хамгийн олон шагай цуглуулсан амжилтаар эхний гурван байр эзлүүлэх аж. Мөн энэ үеэр Халз харваан төрлийг танилцуулах зорилгоор бооцоот Халз харвааг зохион байгуулах юм байна. Үндэсний спортын тавдугаар наадмын шагайн харвааны ганцаарчилсан төрөлд Батноров сумын иргэн М.Туяа мөнгөн медаль хүртэж байсан бол зургаадугаар наадмын багийн төрөлд тус сумынхан алтан медаль хүртсэн амжилт гаргаж байжээ.

Д.Одонтунгалаг

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан