“Тэнгэрийн нүүдэлчид” аяллын төслийн нээлтийн үйл ажиллагаа Чингис хотод боллоо. Монгол улсын 21 аймаг, 5 бүс нутгийг 4 улирлын туршид Ар, Өвөр монгол хоёр орны аялагчид шонхор шувуутай, монгол тайга нохойтой, морьтой тасралтгүй туулан монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой уг төсөл Хэнтий аймгаас гараагаа эхлүүлсэн юм.
Тус үйл ажиллагааг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Тэнгэрийн нүүдэлчид төслийн баг хамт олон, Монголын шувуулахуйн холбоо, Монгол Тайга нохой судлалын холбоо зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн үеэр Тэнгэрийн нүүдэлчид болон Шонхор шувуутай, Тайга нохой хөтөлсөн морьтон залуусын жагсаалт, монгол тайга нохойн үзэсгэлэн тэмцээн, Монгол тайга нохойн богино зайн уралдаан, урлагийн тоглолт болж өнгөрлөө.