Токиогийн олимпын цом Хэнтий аймгаас аяллаа эхлүүллээ

Токиогийн олимпын цом Хэнтий аймгаас аяллаа эхлүүллээ. Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо, Олимпыг дэмжих сангаас дөрөв дэх жилдээ уг цомыг аялуулж байгаа бөгөөд энэ жил гуравдугаар сарын хоёрноос эхлэн 21 аймгаар аялуулахаар төлөвлөжээ.
Цом аялах явцад аймгууд өөр өөрсдийн үйл ажиллагааг явуулж хандив босгох, үйл ажиллагаагаа сурталчлан ажиллах юм байна. Цомын хийц нь классик загварын 8.2 кг жинтэй цэвэр шижир алтаар бүрсэн хүрэл цом аж.
Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Г.Нэргүйбаатар хэлэхдээ, "Өнөөдөр “Токио 2020” олимпийн цом Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор аяллаа эхэлж байна. Бид цомыг аймгийн ЗДТГ-т хүлээн авч, аймгийн бүх төрийн болон төрийн бус байгууллагууд, сумдаар аялуулан, ирэх долдугаар сард аяллын тайлангаа тавьж цуглуулсан хандивын хамт цомыг хүлээлгэн өгнө" гэлээ. Тус аймгийн БТСГ нь 2016-2019 онд улсад ажил үйлсээрээ тавдугаар байрт шалгарсан юм. 

Д.Одонтунгалаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан