Хэнтий аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 425 тэрбумд, аймгийн төсөв 81,5 тэрбум төгрөгт хүрсэн талаар тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба шинэ жилийн баярын мэндчилгээндээ дурдсан байна.
Тус аймгийн ажилгүйдлийн түвшин 2013 онд 17,5 хувьтай байсан бол энэ онд 10 хувьд хүрч буурсан байна. Мөн сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгж, байгууллагын тоо тогтмол өсөж, 2019 оны гуравдугаар улиралд 1819 ААН, байгууллага харьяалагдаж байгаа нь төсвийн орлого нэмэгдэх, иргэдийн хадгаламж нэмэгдэх, ажилтай орлоготой болох нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.
Хэнтий аймгийн иргэдийн хадгаламж 90 тэрбум давж, хүн ам тогтмол өссөөр 78 мянгад, мал таван төрөл дээрээ өсөж таван сая тоо толгойд хүрэх урьдчилсан дүн гарчээ.
Д.Одонтунгалаг