Иргэдээ сонсох уулзалт Баянхутаг сумаас эхэллээ

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдээ төлөөлөн аймгийнхаа багуудад хүрч, иргэдээ сонсох ажлыг Баянхутаг сумын Жаргалант багаас эхлүүллээ.Уулзалтад сум орон нутгийн удирдлагуудаас гадна, тус багийн 72 гаруй хүн оролцож, уулзалт гурван цаг шахам үргэлжиллээ.“Эргэх холбоо-52” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тус уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд иргэдэд шинээр батлагдан мөрдөгдөж буй хуулиудыг сурталчлах, УИХ-ын үйл ажиллагаа, 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нарын хийж хэрэгжүүлж буй ажил, Хэнтий аймгийн төсөв, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, иргэдээ сонсож байна. Үүнчлэн аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав аймгийн онцлог ажил, сумын Засаг дарга Б.Амгаланбат сум, орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.
Уулзалтаар Жаргалант багийн иргэдийн төлөөллүүд үг хэлж, багийн төвийг эрчим хүчтэй холбох, багаа үүрэн холбооны 4G сүлжээнд холбох, сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашин эвдэрсэн учраас автомашин хүсэж, ногоон тэжээл тариалах газрын асуудал, мод тарих, өрхийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны асуудлаар санал, бодлоо илэрхийллээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан