Бүх малчин өрхийг хадлан авах боломжоор хангалаа



Хэнтий аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн, сумдын ИТХ, Засаг дарга нартай уулзах уулзалтын үеэр аймгийн Засаг дарга бүх малчин өрхийг хадлан бэлтгэх боломжоор хангаж ажиллахыг даалгажээ.
Үүнээс онцолбол, Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 19 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай албан даалгаврын дуулгаж, Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай аймгийн Засаг даргын 2020 оны 03 тоот албан даалгаврыг гаргуулаад байна. Тухайлбал аймгийн аюулгүйн нөөцөд 900 тн өвс, 200 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 3600 тн өвс, 900 тн тэжээл, нийт аймгийн хэмжээнд 4500 тн өвс, 1100 тн тэжээл тус тус бэлтгэхээр шийдвэрлэснийг дуулгажээ. Хадлангийн нөөц гарцтай Биндэр, Дадал, Батширээт сумдын нийт 1900 га талбайг хадлан бэлтгэх гэрээгээр ашиглуулан хадлан, гар тэжээл бэлтгэх ажлыг Засгийн газрын шийдвэрийн дагуу Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймгуудад олгож байгаа бол, орон нутагтаа Галшар сум Баянхутаг сумаас, Дархан, Бор-Өндөр сумд Норовлин, Батноров сумаас, Баянмөнх сум Баян-Овоо сумаас тус тус 500 га, нийт 2000 га талбайд хадлангийн гэрээ байгуулж, хадлан бэлтгэх боломжийг хангасан байна. Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, - Ингэснээр сум орон нутагтаа зохион байгуулалтад орж хадлан бэлтгэх ажлыг зохион байгуулах, бүх малчин өрхийг хадлан бэлтгэх боломжоор хангаж буйг онцлов. Мөн хадлан бэлтгэх ажилд, малчид, аравт, хоршоодыг сайтар хамруулах үүргийг сумдын удирдлагуудад өглөө.Сумдын ИТХ-ын дарга нар, Засаг дарга нартай хийсэн уулзалтаар тэрбээр сумдын дотоод асуудал, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг шуурхай авахаар болов.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан