Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдын бэлтгэл хангалтгүй байна



Төрийн албаны ерөнхий шалгалтад эхний өдөр 103 иргэн оролцож 20 иргэн буюу 23,4 хувь нь тэнцжээ. Тодруулбал иргэдийн идэвх оролцоо муу, бэлтгэл хангалтгүй байгаа нь шалгалтын дүнгээс харагдаж байна. Тиймээс цаашид төрийн албаны ерөнхий шалгалтад оролцох иргэд мэдлэг чадвараа дээшлүүлэх тал дээр анхаарах шаардлагатай байгаа талаар ажлын хэсгийн зүгээс анхаарууллаа.

Хэнтий аймгийн хэмжээнд нийт 211 иргэн бүртгүүлсэн. Тус шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөл болон Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, ЭМГ, ЗӨСТ, МХГ. Тагнуулын хэлтэс, Холбооны газар, Эрчим зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан