Төрийн албаны багц сургалтад хамрагдсан албан хаагч нар сертификатаа гардан авлаа



Хэнтий /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академитай хамтран зохион байгуулсан сургалтуудад хамрагдсан 13 албан хаагч сертификатаа гардан авлаа.Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, өнгөрсөн оны эхнээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хүрээнд “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг Монгол улсын Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ-тай хамтран хэрэгжүүлж “Мэргэшүүлэх багц сургалтын агуулга хөтөлбөр”-ийг өнгөрсөн онд баталж, шат дараатай багц сургалтуудыг зохион байгуулж ирсэн.
Тухайлбал, хуульд төрийн захиргааны албан тушаалын тусгай шаардлагыг нарийвчлахдаа Төрийн албанд ангилал, зэрэглэлээсээ хамаараад тодорхой хугацаанд ажилласан байх шаардлага тавьснаас гадна мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх шаардлагыг зүйлчилсэн байна.
Энэ хүрээнд, Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ,
-Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад аймгийн ОНӨГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Үнэнбат, Аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга Б.Дарханбаатар нар,
-Мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалтад аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн удирдлага, агентлаг хариуцсан менежер Ж.Саруултөгс, СТСХ-ийн Дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Онончимэг, ХОХБТХ-ийн Хөрөнгө оруулалт, өмчийн бодлого хариуцсан мэргэжилтэн Ц.Бат-Эрдэнэ, ТЗУХ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн С.Оюун-Эрдэнэ, Компьютерын технологи, програм хангамж хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбат, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн менежер Д.Зоригтбаясгалан, Аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч Д.Цэцэгсүрэн, ХШҮДАХ-ийн Нутгийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Ганчимэг нар,
-Төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны сургалтад Б.Энхцолмон, Б.Саранцэцэг нар суралцаж, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх тусгай шалгуурыг хангаж эхэлж байна.
Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ж.Ганбаатар тэдэнд баяр хүргэж, төрийн албанд цэгц шударга, чин сэтгэлтэй ажиллахыг хүсэж амжилт хүслээ.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан