Хэнтий аймгийн хэмжээнд санал өгөх бүртгэлтэй 50748 сонгогч байна. Өнөөдрийн 16.00 цагийн байдлаар ирц 20.70 хувьтай явж байгаа талаар Хэнтий аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх сонгуультай харьцуулахад хангалтгүй үзүүлэлт бөгөөд иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тус аймгийн хэмжээнд 18 сумын 89 хэсгийн санал авах байранд санал авах ажиллагааг зохион байгуулахаар сонгуулийн байгууллагын 1125 төрийн албан хаагч ажиллаж байна.
Нөхөн сонгуулийн зөөврийн хайрцгаар нийт 1333 иргэн саналаа өгчээ.