Сонгуулийн Ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн мэдээг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд сонгогчдын ирц ямар байсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Сонгуулийн санал авах 2087 хэсгийн хороо ажиллалаа. Мөн гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн саналыг Сонгуулийн ерөнхий хороонд зөөвөрлөн авчирч, саналыг тоолж, баталгаажууллаа. 2088 хэсэгт саналыг тоолсон гэсэн үг.
Сонгогчдын нэрийн жагсаалтад 2,049,379 иргэн бүртгэгдсэн. “Түр хасав” тэмдэглэгээтэй 110 мянга гаруй иргэнээс 1,430 нь хэсгийн хороондоо саналаа өгчээ. Өчигдөр 22:00 цагийн байдлаар 1,216,246 иргэн саналаа өгсөн нв 59.35 хувийн ирцтэй байлаа” гэв.