Сонгогчдын ирц нь 50 хувьд хүрсэн аймгууд



Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 21.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 52 хувьд хүрлээ. Ингэснээр аль нэг хэсэг, аймагт ирц 52 хувьд хүрсэн эсэхээс үл хамаарч сонгууль ирцийн хувьд хүчин төгөлдөр болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 78.1-д "Сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50 буюу түүнээс дээш хувь санал хураалтад оролцоогүй бол 50 хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна" гэж заасан. 

СОНГОГЧДЫН ИРЦ НЬ 50 ХУВЬД ХҮРСЭН АЙМГУУД:
1. Сүхбаатар аймаг: Сонгогчдын нэрсийн жагсаалтад /СНЖ/ бичигдсэн 41103 сонгогчоос 23851 сонгогч буюу 58.03 хувь
2. Хэнтий аймаг: СНЖ-д бичигдсэн 50119 сонгогчоос 27919 сонгогч буюу 55.71 хувь
3. Завхан аймаг: СНЖ-д бичигдсэн 47390 сонгогчоос 25386 буюу 53.57 хувь
4. Говь-Алтай аймаг: СНЖ-д бичгдсэн 37530 сонгогчоос 19883 сонгогч буюу 52,98 хувь
5. Дорноговь аймаг: СНЖ-д бичигдсэн 44973 сонгогчоос 23820 сонгогч буюу 52.97 хувь
6. Ховд аймаг: СНЖ-д бичигдсэн 54291 сонгогчдын 28651 сонгогч буюу 52.77 хувь
7. Орхон аймаг: СНЖ-д бичигдсэн 65517 сонгогчдын 36228 сонгогч буюу 52.66 хувь 
8. Увс аймаг: СНЖ-д бичигдсэн 51989 сонгогчдын 26761 сонгогч буюу 51.47 хувь тус тус саналаа өгөөд байна.НИЙСЛЭЛИЙН ДҮҮРГҮҮДИЙН ИРЦ:
1. Баянгол дүүрэг: СНЖ-д бичигдсэн 140044 сонгогчоос 85868 сонгогч буюу 61.71 хувь
2. Баянзүрх дүүрэг: СНЖ-д бичигдсэн 230439 сонгогчоос 127120 сонгогч буюу 55.31 хувь
3. Багануур дүүрэг: СНЖ-д бичигдсэн 18393 сонгогчоос 10203 сонгогч буюу 55.47 хувь
4. Багахангай дүүрэг: СНЖ-д бичигдсэн 2726 сонгогчоос 1688 сонгогч буюу 61.92 хувь
5. Налайх дүүрэг: СНЖ-д бичигдсэн 24257 сонгогчоос 12693 сонгогч буюу 52.33 хувь
6. Хан-Уул дүүрэг: СНЖ-д бичигдсэн 126202 сонгогчоос 73200 сонгогч буюу 58.0 хувь
7. Сонгинохайрхан дүүрэг: СНЖ-д бичигдсэн 200383 сонгогчоос 104942 сонгогч буюу 52.37 хувь
8. Сүхбаатар дүүрэг: СНЖ-д бичигдсэн 89536 сонгогчоос 53396 сонгогч буюу 59.64 хувь
9. Чингэлтэй дүүрэг: СНЖ-д бичигдсэн 97419 сонгогчоос 52745 сонгогч буюу 54.14 хувь тус тус ирцтэй байна.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан