Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль явагдаж, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулаад байна. Түүний тангараг өргөх өдрийн товыг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэж, тогтоол гарган батлахаар байна.
Ингэснээр Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн парламент дахь төлөөлөл нэгээр цөөрч байгаа юм. Тэгэхээр Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах хуулийн зохицуулалт үүсэж буй.
Хэн Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуулийн гараан дээр зогсох нь одоогоор тодорхойгүй байгаа ч Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуультай цуг болж магадгүй.
Эргэн сануулахад УИХ-ын 28-р тойрогт нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Хотын дарга болсон билээ. Тиймээс УИХ-ын 28-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон.