Үндсэн хуулийн цэц энэ сарын 6-нд Хэнтийн нөхөн сонгуулийн асуудлаар дахин хуралдана


ҮХЦ Их суудлын хуралдаанаа энэ сарын 6-нд товложээ. Энэ хуралдаанаар  Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолын төслийг хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэж, нөхөн сонгуулийн маргааныг эцэслэх гэнэ.
Жил гаруй хугацаанд үргэлжилж буй нөхөн сонгуулийн маргаан УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзсэнээр эхэлснийг олон нийт санаж байгаа.
-2018 оны оны зургаадугаар сард УИХ Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тогтоол гарсан.
-Сонгуулийг аравдугаар сарын эхний ням гарагт явуулахаар төлөвлөж, сонгуульд зарцуулах зардал хөрөнгийг тогтоосон бөгөөд сонгуульд оролцох хүсэлтэй нам эвслүүд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхийн алдад УИХ-ын тогтоол нь хууль зөрчсөн гэсэн гомдол мэдээлэл Цэцэд очсоноор асуудал үүсэж эхэлсэн билээ.
Маргааныг ҮХЦ хянан хэлэлцэж, УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргаж байсан юм. Ингэхдээ нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй төрийн албан хаагчдын ажлаа хүлээлгэж өгөх хугацааг Сонгуулийн тухай хуульд тодорхой зааж өгөөгүй гэсэн үндэслэлийг гаргаж ирсэн юм.
УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авч, Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулсны дараа өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд нөхөн сонгууль явуулахаар дахин тогтоол гаргаж, сонгуульд 11 нам оролцохоор батламжаа авч, нэр дэвшигчдээ тодруулсан өнгөрсөн хавар ҮХЦ-д дахин гомдол ирсэн юм.
Үүнийг Цэц дахин авч хэлэлцээд УИХ-ын тогтоолд нөхөн сонгуулийн зардал болох 287 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар тогтоосон нь хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан