Орос, Хятадын худалдааны эргэлт өсжээ



Энэ оны арван сарын дүнгээр ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 30.9 хувиар өсөж,115.663 тэрбум ам.доллар болжээ. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, тус улсаас ОХУ руу хийсэн экспортын хэмжээ дурдсан хугацаанд жилийн дундаж үзүүлэлтээс 30.6 хувиар өсөж, 52.904 тэрбум ам.долларт хүрсэн бол Оросын бараа, үйлчилгээний импорт 31.2 хувиар өсөж, 62.759 тэрбум ам.доллар болсон байна.

Зөвхөн 10 дугаар сард хоёр улсын худалдааны эргэлт 13.026 тэрбум ам.долларт хүрсэн байна.Орос Хятадаас 5.504 тэрбум долларын, Хятад Оросоос 7.522 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ.

Өнгөрсөн оны дүнгээр хоёр орны худалдааны эргэлт 107.76 тэрбум ам.долларт болж, 2.9 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан юм.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан