Трамп: БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлж магадгүй


АНУ-БНХАУ-ын худалдааны хэлэлцээ "хэт удаан” явагдаж байгаатай холбоотойгоор БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. 
Д.Трампын "Твиттер” дэх мэдэгдэлд дурдсанаар, ирэх баасан гарагаас эхлэн тодорхой бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 10 хувийн нэмэлт татварыг 25 хувь болгон нэмэгдүүлж магадгүй ажээ.
"Хятад улстай хийж буй худалдааны хэлэлцээ үргэлжилсээр байгаа боловч тэд дахин хэлэлцэхийг оролдож буйтай холбоотойгоор хэтэрхий удааширч байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч жиргэсэн байна. 
АНУ-БНХАУ-ын худалдааны төлөөлөгчдийн дараагийн хэлэлцээ энэ долоо хоногийн лхагва гарагт Вашингтон хотноо эхэлнэ. Ажиглагчдын үзэж буйгаар, Д.Трамп зөвшилцөлд хүрэх явцыг түргэтгэхийн тулд БНХАУ-д шахалт үзүүлэхийг оролдож байж магадгүй аж. скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан