Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана


Ирэх долоо хоногт Японд зохион байгуулагдах "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэв.
Ерөнхийлөгч Д.Трамп "FOXNEWS" телевизэд ярилцлага өгөхдөө, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нартай уулзахаар болсон тухайгаа мэдэгдсэн байна.
"Би ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн нартай уулзах хүсэлтэй байна. Уулзалт болно гэсэн бодолтой байна" гэж тэрбээр хэлжээ.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан