Москвад олон нийтийн газруудыг хааж, хөл хорио тогтоолоо

ОХУ-ын нийслэл Москва хот болон бусад мужуудад өнөөдрөөс эхлэн бүх нийтийн амралтын өдрүүд эхэлж байна. Тус улсад коронавирусний халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан ийнхүү хөл хорио тогтоожээ. 
Арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хүртэл олон нийтийн газрууд, дэлгүүр, кафе, зоогийн болон шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоогоод байна. Мөн сурагчдын амралтыг эхлүүлжээ. 
Харин нийтийн тээвэр, эрүүл мэндийн байгууллагууд болон дархлаажуулалт, шинжилгээний цэгүүдийн үйл ажиллагаа нээлттэй хэвээр байгаа юм. 
Зарим мужуудад олон нийтийн газар QR код уншуулж байгаа бол Хакаст үдшийн 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл хөл хорио тогтоож, иргэдийг оршин суугаа газраасаа гарахгүй байхыг үүрэгджээ. 
Хөл хориотой зэрэгцэн иргэд урт хугацааны амралтаа аван, гадагшаа аялалд явахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, Египетийн зочид буудлуудын захиалга дүүрч, онгоцны тийзийн борлуулалт нэмэгджээ. Кремлиэс тус улсын иргэдэд гадагшаа аяллаар явахыг нь хориогүй гэсэн байна. 
Эх сурвалж: ВВС
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан