СУРАГЧДЫН АМРАЛТ ДУУСЧ, ХИЧЭЭЛ ЭХЭЛНЭ


Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг дуустал амраах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэхүү амралт дуусч, ирэх даваа гарагт сурагчдын хичээл эхлэх юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  яамнаас агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд сурагчдыг урт хугацаагаар амруулахаар шийдвэрлэсэн бөгөөд Улаанбаатар хотын нэгээс тавдугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн долоон долоо хоног амарсан бол хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид таван долоо хоног амрах байсан юм.

Харин найман аймгийн ерөнхий боловсролын  сургуулийн сурагчдыг амралтыг сунгах шийдвэрийг БСШУС-ын сайд гаргасан билээ. Тодруулбал, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн найман аймгаас томуугийн дэгдэлттэй холбогдуулан ЕБС-ын сурагчдын амралтыг сунгах хүсэлт  ирүүлснийг хүлээн авсан байна.

Аймаг, сум, тосгон, багийн бүх сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлж нэгдүгээр сарын 21-нд хичээл нь орох хуваарьтай байсан юм.

Уг тушаалд дурдсанаар аймаг, орон нутагт томуу, томуу төст өвчин дэгдэн, халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан ЕБС-ийн  хичээлийг 2019 оны нэгдүгээр сарын  21-ний өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын 4-н хүртэл сунгаад байсан юм.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан