УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав нар аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллав.
Энэ үеэр эрүүл мэндийн салбарт шаардлагатай 180 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эм тариаг хүлээлгэн өгчээ. Тодруулбал, "Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж, Эрүүл мэндийн салбарт шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 42 ш, дуслын автомат шахуурга 2 ш, анхан шатны тусламжийн багц хэрэгсэл 5 ш, мөн ковидын ремдесивир 100 мл тариа 408, эх барихын багц хэрэгсэл 17 ширхэгийг хүлээлгэн өгсөн байна.