Хэнтий аймгийн Батноров суманд босгосон “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” хэмээх түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгууламж буюу бидний нэрлэж заншсанаар Андлалын хөшөөг оюуны өмчийн асуудлаас үүдэн нурааж эхэлжээ.
Уг баримлын зохиомжийг уран бүтээлч Д.Эрдэмбилэг агсан гаргасан бөгөөд оюуны өмчийн гүйцэтгэлд өөрийнх нь бодсон шиг нь болсон эсэхэд талийгаач хяналт тавих боломжгүй болсон учраас ар гэрийнхэн нь оюуны өмчийг ашиглуулахгүй гэсэн хүсэлт гаргаж, төсвийг хохиролгүй болгоно гэж албан хүсэлт гаргасан тухай БОАЖ-наас мэдээллээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Энэ цогцолборыг босгохтой холбоотой яам, гүйцэтгэгч, оюуны өмч эзэмшигчийн гуравласан гэрээг цуцлах асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Энэ талаар БОАЖ-ын сайд өнөөдөр 15:00 цагт албан мэдээлэл хийнэ" гэлээ.
"Хос санаа" компани хөшөөг босгосон бөгөөд одоо эргүүлээд буулгаж байгаа аж. Уран бүтээлчийн гэр бүл оюуны өмчийн компанитай, "Хос санаа" компани яамтай гэх мэт давхар гэрээтэй байсан бөгөөд оюуны өмчийн гэрээ цуцлагдахаар цаашид энэ ажил явах боломжгүй болсон гэв.