Сэлэнгэ, Хэнтий аймгууд Ковид19 бүртгэгдсэн газраас ирэх хөдөлгөөнийг хязгаарлалаа

Сэлэнгэ, Хэнтий аймгууд Улаанбаатар хот болон Ковид19-ийн халдвар бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг хязгаарласнаа мэдэгдлээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас Улаанбаатар хотод коронавируст халдвар /COVID-19/-ын өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан, аймгуудруу өвчлөл тархах магадлал өндөр байгаа тул Аймгийн Онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолоор 3 дугаар сарын 11-ний өглөөний 06.00 цагаас 3 дугаар сарын 14-ний өдрийн 06 цаг хүртэл Улаанбаатар хот болон өвчлөл бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд түр хязгаарлахаар шийдвэрлэсэн гэв.Эрүүл бүс болон аймаг дотроо асуумж, зөвшөөрлөөр нэвтрэх бөгөөд гарах хөдөлгөөн нээлттэй байна.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан