Дадал суманд 203.4 мянган толгой мал өвөлжинө

Энэ жил Дадал сумын хэмжээнд 380 малчин, мал бүхий өрхөд хонин толгойд шилжүүлснээр 203460 мянган толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөвтэй байна.

Тус сумынхан нийт 25395 тн байгалийн хадлан, таван тн гар тэжээл бэлтгэжээ. Мөн аюулгүйн нөөцөд 200 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэх төлөвлөгөө тусгагдсанаас нийт 218 тн өвс,15 тн улаанбуудай нөөцөлсөн байна. 

Дадал сум Баян-Овоо, Агац, Онон, Балж гэсэн дөрвөн багтай, нийт 890 өрхийн 2891 хүн амьдардаг ба хүн амын зонхилох хувийг буриад ястан эзэлдэг. Тус сум нь Монгол орны зүүн хойно, замын бартаа ихтэй зах хязгаар, Улаанбаатар хотоос 600 км, Чингис хотоос (аймгийн төв) 270 км зайд оршдог.



скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан