Сургууль, цэцэрлэгийг хугацаанд нь эхлүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгчээ


Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх талаар, есдүгээр сарын 1-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг нээх эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэдгийг өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс буюу тогтсон хугацаанд нь эхлүүлэх чиглэлийг БШУЯ-нд өгсөн гэх мэдээ байгаа юм. 
Өнөөдөр хуралдах Улсын онцгой комиссын хуралдаанд бэлтгэл ажлыг танилцуулан, хэлэлцсэнээр эцэслэн шийдэх юм.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан