Иог, фитнесийн үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэжээ


Аймгийн онцгой комиссын 17 дахь удаагийн хурал энэ сарын 28-нд боллоо. Хурлаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгаж, иог, бялдаржуулах төв, фитнесийн үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэлээ.
Ингэхдээ МХГ-ын зөвлөмж болон аймгийн Засаг даргын гаргасан журмыг баримтлан ажиллуулахыг үүрэг болголоо. Түүнчлэн тусгаарлах байраар бэлтгэгдэж буй Уламжлалтын эмнэлэгт шаардагдах хүчилтөрөгч өтгөрүүлэгч, яаралтай тусламжийн тэргэнцэр, хяналтын монитор зэрэг нийт 9.3 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж авч өгөхөөр боллоо.
Хуралдааны үеэр тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ж.Эрдэнэбат орон нутгийн шуурхай штабаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав. Тэрбээр “Аймгийн онцгой комисс өнгөрсөн хугацаанд нийт 16 удаа хуралдаж, 68 шийдвэр гаргаад байна. Энэ хугацаанд Хэрлэн сумын ЗДТГ, Онцгой байдлын газар хамтран  96 аж ахуйн нэгж, байгууллагын гадна талбай, авто зогсоол зэрэг нийт 144 мянган м/кв талбайд халдваргүйтгэл, ариутгал хийлээ.
Мөн “Эрсдэлгүй амьдрал” аяныг 45 хоногийн хугацаанд өрнүүлж явган хүний зам, гудамж талбайг ариутгасан. Цагдаагийн газар нийтийн хэв журам зөрчсөн, амны хаалт зүүгээгүй зэрэг зөрчил гаргасан 101 иргэнд хариуцлага тооцож, нийт 4.7 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна” хэмээн ярилаа.

Д.Одонтунгалагскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан