“Ногоон дуу хоолой” аян сарын хугацаанд өрнөж байна


Хэрлэн сумын хэмжээнд “Байгалиа хамгаалъя”, “Ногоон дуу хоолой” нэгдсэн арга хэмжээг нэг сарын хугацаанд өрнүүлж байна. Ковид-19 цар тахал болон хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, орон нутгийн хэмжээнд өрнүүлж буй уг аян энэ сарын 15-нд дуусна. Аяны хүрээнд Өлзийт, Тахилгат тосгоны малчид, иргэдэд сумын бэлчээр ашиглалтын журам, менежментийн төлөвлөгөөг хүргүүлж, “Хүнсний чанар, аюулгүй байдал малчин таны оролцооноос эхэлнэ” мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулжээ.
Түүнчлэн хяналт тавих эргүүл, ажлын хэсгийг томилж, коронавирусний эсрэг ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж, мөн энэ үед гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран цахим сургалт зохион байгуулсан аж. 
Тус аяныг Хэрлэн сумын БИНХ, багийн Засаг дарга, Экологийн цагдаагийн алба, олон нийтийн цагдаа зэрэг төрийн болон ТББ-ууд хамтран хэрэгжүүлж байна. Холбогдох байгууллагаас иргэд олон нийтэд өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед хорио цээрийн дэглэмийг мөрдөж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, үйлчилгээний байгууллагууд насанд хүрээгүй хүүхдүүдэд үйлчлэхгүй байх, олон нийтийн газраар хүүхдээ дагуулж зорчихгүй байхыг анхаарууллаа. 

Д.Одонтунгалаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан