Хэнтий аймгийн Батноров суманд хүрэн баавгай орж иржээ. Тодруулбал, тус сумын III багийн Овоот хэмээх газарт дөрөвдүгээр сарын 24-нд хүрэн баавгай орж ирсэн байна. Тус дуудлагын дагуу Хэнтий аймгийн Засаг даргын А/508 тоот захирамжаар шуурхай баг байгуулагдан хэргийн газарт очжээ. Баавгайг Батноров сумын шуурхай баг, Онон балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран тороор барин,зориулалтын саванд хийж, идэш тэжээлээр хангажээ.
Онон балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа баавгайг тэнхэртэл идэш тэжээл өгч, байгальд нь буцаан тавихаар шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн намар идэш тэжээлийн дутагдалд орж, шоргоолжны үүр идсэн баавгай суурьшлын бүсэд хэд хэдэн удаа нэвтэрч байсан билээ. Түүгээр зогсохгүй Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд найман настай болон 35 орчим насны аав, хүү хоёрын амийг хөнөөсөн юм. Мөн бэлчээрт байсан малыг барьж идэн, иргэдийг нэлээн сандаргаж байлаа.