Чингис хотын автозамын ажил 85 хувьтай байна


Хэнтий аймгийн төв Чингис хотод барьж буй замын ажлын явц өнөөдрийн байдлаар 85 хувьтай байна. Нийт 5,2 км хатуу хучилттай, ногоон байгууламж, явган болон дугуйн зам, автобусны шинэ зогсоолыг барихаар төлөвлөжээ. Ирэх 6 дугаар сард дуусгаж ашиглалтад оруулахаар Улаанбаатар хотын “Тэгш плант” ХХК-ийн барилгачид ажиллаж байна.
Өнгөрсөн оны улсын төсвийн 10 тэрбум төгрөгөөр уг замын ажил эхэлж, Хэрлэн сумын 1-р баг /Хангамжид/ 900 м, 4-р баг/Хорихын замд/ 632 м, 5-р баг /Сариг хороололд/ 1 км, 3-р баг /"Шинэ Өндөрхаан” хороололд/ 1 км, 2-р баг /Баазад/ 1 км, орон сууцны хорооллууд болох А-17, 18, 19, 33, 26, 25-р байр, С-78, 79, 80-р байрны гадна авто зам зогсоол гээд нийт 10 багц зам тавьж байна. Эдгээр замын гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган хүний зам, зарим хэсэгт дугуйн зам, автобусны шинэ буудлуудыг мөн барих аж.
Орон сууцны дундуур явж байгаа авто зам болон явган хүний замын бродюр хүрээ хэт өндөр байна гэсэн иргэдийн гомдол хэд хэд гарчээ. Үүнд замын инженер тайлбар хийхдээ, “Замын ажил бүрэн дуусаагүй тул иргэдэд хэт өндөр мэт харагдаж байгаа ч хучилт болон явган хүний замаа тавьж дуусахаар энэ нь стандартын хэмжээний зам болно” хэмээн онцолж байлаа. Мөн хоёр орон сууцны гадна тоглоомын талбай шинээр барьж байна.


Д.Одонтунгалаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан