
“COVID-19” цар тахлын аюулаас урьдчилан сэргийлж, УОК, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу цэрэг татлагын үйл ажиллагааг богино хугацаанд зохион байгуулалтын өндөр түвшинд явуулна гэдгээ албаныхан хэлж байна. Цэргийн албанд тэнцэж байгаа залуучуудыг тус тусын анги байгууллагад нь хүргүүлэхдээ бөөгнөрөл үүсгэхгүй байлгахаар төлөвлөж, аймгийн төв цэнгэлдэхээс гаргаж өгөх гэнэ.
Д.Одонтунгалаг