Сонгууль хэзээ вэ


Монголын улс төрд шинэ нөхцөл байдал үүсэх магадлал нэмэгдэв. Улс төрйн намууд мөрийн хөтөлбөрөөрөө уралдаж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулахыг уриалсан нь монголчуудын хувьд шинэ содон зүйл болж байна.
Мэдээж, энэ бүхэн коронавирусийн  цар тахлын хэмжээнд хүрсэн халдварын тархалттай холбоотой. Энэ өвчин Монголын байтугай 2020 оны дэлхийн  үйл явдлыг тэр чигээр нь өөрчилж байгаагийн наад захын жишээ нь Токиогийн зуны оломпийн тоглолтыг бүтэн жилээр хойшлуулах тухай шийдвэр боллоо. 
Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр гаргасан уриалгадаа "Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх" тухай дурджээ.  Уриалгад дурдсан өөр нэг зүйл гэвэл  "улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах" тухай  юм. 
Ерөнхийгөчийн уриалгатай холбоотойгоор ҮАБЗ, УИХ  ойрын үед хуралдаж тодорхой шийдвэр гаргаж магадгүй юм.  Хэрэв Ерөнхийлөгчийн энэ уриалгыг дэмжвэл УИХ-ын сонгуулийг бүтэн жилээр хойшлуулна гэсэн үг. 
Ирэх сонгууль Монголын улс төрийн чухлаас чухал үйл явдал гэдэг нь тодорхой. Гэхдээ цар тахлын тархалтаас иргэдээ хамгаалах, энэ үед улс орныхоо эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихгүй байх нь үүнээс хэд дахин илүү чухал үйл хэрэг.  Нөхцөл байдал цаашид  яаж ч эргэж мэднэ. ДЭМБ-ын сэрэмжлүүлж буйгаар Ази тивийн улс орнуудад халдвар  тархах хоёр дахь давалгаа эхэлж магадгүй гэсэн анхааруулга бий.  
Сонгуулийг хойшлуулж мэдэх хамгийн бодит шалтгаан энэ. Хууль зүйн талаасаа гэвэл Үндсэн хуулийн 25.2.1-т  “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон” үед гэсэн заалт бий. 
Сонгууль хүртэл одоо үндсэндээ хоёр сар гаруйхны хугацаа үлдэж байна. Тийм болхоор ирэх зургадугаар сар хүртэл нөхцөл байдал өөрчлөгдөх үү, үгүй юу гэдэг нь тодорхой бус. 
Сонгуулийг хойшлуулах нь хуулийн хувьд боломжтой зүйл гэдгийг дээр дурдсан. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9.4-т “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно” гэсэн заалт бий.
П.Булган
скачать dle 12.0

Drug Rehab Hospital
Drug Rehab Hospital 26 March 2020 13:47
Substance Abuse Prevention And Treatment Program http://aaa-rehab.com Drug Rehab Near Me http://aaa-rehab.com Luxury Drug Rehab http://aaa-rehab.com
Non 12 Step Rehab
Non 12 Step Rehab 30 March 2020 07:36
Drug Rehab For Women http://aaa-rehab.com Drug Rehab Emergency Drug Rehab https://nameberry.com/nametalk/members/157206-arehab
Methadone Clinics In My Area
Methadone Clinics In My Area 20 April 2020 20:53
Affordable Alcohol Rehab http://aaa-rehab.com/?Detox-Tucson-Az Free Rehab In Pa Rehab For Alcohol Abuse
  • Шинэ мэдээ
  • Их уншсан