Японы сангийн сайд Токио 2020-ыг “хараал хүрсэн олимп” гэж нэрлэжээ

1940 оны зуны болон өвлийн олимпийн наадмуудыг Япон улс Токио, Саппоро хотуудад зохион байгуулах эрх авч байсан ч дэлхийн хоёрдугаар дайны улмаас цуцлагдаж байжээ. Үүнээс 40 жилийн дараа 1980 онд Москва хотод болсон зуны олимпийн наадмыг капиталист орнууд бойкотлож, оролцоогүй юм. Тэгвэл дахиад 40 жилийн дараа Токио хотод болох зуны олимпийн наадам шинэ коронавирусийн тахлаас шалтгаалан хойшлох, эсвэл цуцлагдаж болзошгүй байгаа билээ. Өчигдөр Японы парламентын байнгын хороонд үг хэлэхдээ тус улсын сангийн сайд Таро Асо “40 жил тутамд ямар нэг асуудал тохиолддог. Энэ бол хараал хүрсэн олимп. Бодит баримт ийм байна” гэж хэлжээ.
Өмнө нь ерөнхий сайдаар ажиллаж байсан, одоогийн ерөнхий сайд Абэ Шинзогийн баруун гар гэгддэг Таро Асо задгай яриатайгаараа алдартай. Энэнээсээ болж хэл аманд байнга ороогдож байдаг. Ерөнхий сайд Абэ Шинзогийн хувьд Токио 2020 зуны олимпийн наадам нь эдийн засгийн чухал ач холбогдолтой үйл явдал. Гэсэн хэдий ч зуны олимпийн наадмыг хойшлуулах, эсвэл цуцлах тухай яриа тасрахгүй байна. Саяхан Олон Улсын Олимпийн Хороо долдугаар сарын 24-нд нээлтээ хийх зуны олимпийн наадмыг цуцлах, хойшлуулах талаар ямар нэг төлөвлөгөө байхгүйг мэдэгдсэн. Гэтэл сүүлийн өдрүүдэд Евро 2020, Копа Америка зэрэг томоохон спортын арга хэмжээнүүд хойшилсон нь эргэлзээг нэмэгдүүлсээр байна.     

Э.Сэмүүн
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0

Substance Abuse Facility
Substance Abuse Facility 26 March 2020 14:16
Inpatient Alcohol Rehab Centers Near Me http://aaa-rehab.com Drug Rehab Near Me http://aaa-rehab.com Alcohol Rehab For Professionals http://aaa-rehab.com
Cocaine Rehab Near Me
Cocaine Rehab Near Me 1 April 2020 07:43
Methadone Clinic Near Me http://aaa-rehab.com Alcohol Rehab Centers Polysubstance Abuse Disorder https://www.google.rw/url?q=http://aaa-rehab.com
  • Шинэ мэдээ
  • Их уншсан