Сонгуулийн зардал тэрбумын хадгаламжтай хүнд инээд, төсвийн цалинтэй эрдэмтэнд ханиад

УИХ-ын ээлжит сонгууль болоход гурван сар гаруйн хугацаа үлдээд байна. СЕХ сонгуулийн хугацаанаас эхлээд наад захын асуудлыг шийдсэн. Мөн  Аудитын ерөнхий газраас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэг нам, эвсэл болон нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо. Удахгүй намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулах байх. Нэр дэвшигчдээ ч тодруулах биз. За тэр сонгууль ч яахав, болдгоороо болж, сонгогчид саналаа өгдгөөрөө өгөөд, 76 гишүүн гарч ирдгээрээ гарч ирнэ. Харин чухам ямар хүн, хэн гишүүн болох вэ гэдэг л сонин байна. Монголчуудын хүсэл аль нэг санг "ухахгүй", орд газар, улсын үйлдвэр "зарахгүй", улс орныг хөгжүүлэх сэтгэлтэй хүнийг л төрд гаргах. Гэвч монголчуудын сонгохыг хүсээд тэр хүн, хүмүүс сонгууль өрсөлдөх боломж байна уу.
Өнөө, маргаашийн аргацаасан шийдвэр гаргадаггүй, төсвөө зөв төсөвлөж, эрэмбэлж чаддаг, 10, 20 жилийн цаадах хөгжлийг харсан бодлого гаргадаг өмнөө барихаар эдийн засагчийг сонгох боломж бий юу. Монголд хамгийн хэрэгтэй хуулийг санаачилж, одоо байгаа хуулиудын дарга нарт л хэрэг болдог цоорхойг нөхөх, ард түмэнд хэрэгтэй шийдвэр гаргах мэргэжлийн хуулчийг төрд гаргах боломж байгаа бил үү. Сонгуулийн зардлыг харахад, тийм боломж алга. Аудитын ерөнхий газраас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэг нам, эвсэл болон нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоохдоо хамгийн багадаа 360.4 сая төгрөг байхаар тооцжээ. Говь-Алтай аймагт нэр дэвших нэг нэр дэвшигч дээд тал нь 360.4 сая төгрөг зарцуулах эрхтэй гэсэн үг. Тэгвэл Баянгол дүүрэгт нэр дэвших нэг дэвшигч дээд тал нь 775.5 сая төгрөг зарцуулах нь. Дээрээс нь, тойргоо олж авахын тулд мөнгө төлнө. Одоо АН-ын ил тод зарлаад байгаа дэнчин буюу хандивын мөнгө нь 100 сая. МАН нэр дэвшигчдээсээ мөнгө нэхэхгүй гэх маягийн юм ярьсан. Тийм ч юм гэж юу байхав. Тодорхой хэмжээний мөнгө авч л таарна.
АН-ын дэнчингээр жишээ авбал, Баянгол дүүрэгт нэр дэвших хүн хамгийн ихдээ 876 сая төгрөг зарцуулах нь. Ил тодоор зарцуулах мөнгө нь л энэ. Цаагуураа нууж, хаагаад хэдийг ч цацах юм билээ, хэн мэдлээ. Ийм байхад бидний хүсээд байгаа, эх орноо гэсэн сэтгэл гаргаж мэдэх, зөв бодлого барих хуульч, эдийн засагч, эрдэмтэн мэргэд нэр дэвших эрх олж авч чадах уу. Азаар том намуудын дарга нар эрдэмтэй, мэдлэгтэй, чадвартай хүмүүсийг, залуусыг нэр дэвшүүллээ гэж бодъё. Баянголд очиж өрсөлдөхөөр болжээ гэж төсөөлье. 775.5 сая төгрөг цацах чадвартай хүнтэй өрсөлдөх боломж бий юу. Монголд сонгууль яаж болдог, сонгогчдын боловсрол ямар билээ. Том том сэтгүүл тарааж, боломжит бүх сувгаар өөрийгөө тултал сурталчилсан. 
Сонгогчдод мөнгө, халуун сав, гутал хувцас, түмпэн сав, цаг тооны бичиг тараасан хүнийг сонгох магадлал өндөр.
Нэг үеэ бодвол сонгогчдын боловсрол нэмэгдсэн. Гэхдээ л мөнгөтэй хүний эсрэг боломж тийм ч өндөр биш. Сонгуульд ажиллуулах баг, сурталчлах чадвар нь мөнгөтэй хүнд л илүү давуу байх нь ойлгомжтой. Тиймээс энэ баталсан сонгуулийн зардал мөнгөтэй хүнд л боломж олгож байна. 20 тэрбумаар тоологдох хадгаламжтай, баян бизнесмэн хүнд энэ зардал үнэндээ инээд. Харин сарын сая гаруйхан төгрөгийн цалинтай, мөнгөгүй эрдэмтэн, доктор, судлаач, хуульч, эдийн засагчдад ханиад л боллоо. Уг нь бүх хүнд л сонгох, сонгогдох эрх нь Үндсэн хуулиар олгогдсон.
Гэхдээ зардал мөнгө нь энэ эрхийг шууд л нам дэвсэлж байна. Үнэхээр хүн бүр ижил гараанаас эхлэх ёстой бол сонгуулийн зардал нь 50, 100 сая л байх ёстой юм биш үү. Энэ жилийн сонгууль ахиад л мөнгөнийх болж, тэрбумаар цацсан бизнесмэн, олигархиуд гарч ирнэ. Тэд нь цацсан мөнгөө олохын тулд аль нэг санг хоосолно. Хувийн компанийнхаа ашиг орлогыг нэмэхийн төлөө шийдвэр гаргана. Тодорхой. Хэрвээ тийм зүйл болгохгүй л гэвэл хамгийн их мөнгө цацаж байгааг нь биш хамгийн мэдлэг, чадвартайг нь сонгож л баячуудад, тэрбумын зардлыг инээд болгож байгаа хүмүүст "бэлэг" барих л үлдлээ.  
 
Н.Пунцагболд 
Эх сурвалж: zaluucom.mn 
скачать dle 12.0

Long Term Alcohol Rehab
Long Term Alcohol Rehab 26 March 2020 18:20
Alcohol Abuse Treatment http://aaa-rehab.com Alcohol Rehab Near Me http://aaa-rehab.com Samhsa Treatment http://aaa-rehab.com
Substance Abuse Rehab Near Me
Substance Abuse Rehab Near Me 19 April 2020 08:57
Substance Abuse Treatment http://aaa-rehab.com/?Medicine_For_Drug_Withdrawal Clinics Cocaine Addiction Alcohol Rehabilitation Near Me
  • Шинэ мэдээ
  • Их уншсан