
Хяналтад авсан иргэдээс ямар нэг илэрсэн шинж тэмдэг байхгүй биеийн байдал хэвийн байгаа бол тусгаарласан иргэн шөнө халуунтай, хоолой хөндүүр зовуурьтой хоносон ч одоогоор халуун буурч хоолойн өвчлөл нь намдсан. Уг өвчтөнд хурдавчилсан оношлуураар томуугийн шинж тэмдэг илрээгүй сөрөг үр дүн гарсан. Улмаар онош тодруулах зорилгоор уг өвчтөнөөс сорьц авч Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү илгээн хариу хүлээж байна гэлээ. Энэ иргэн Дорнод аймгийн Хавиргын боомтод гэрээтээр ажилладаг, гуравдугаар сарын зургааны өдөр Дорнод аймгийн төвд ирж, улмаар Улаанбаатар хот руу зорчиж явжээ.
Д.Одонтунгалаг