Онцгой гавьяа байгуулсан ажилтан

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч- усчин, ахлагч Дэлгэрсайханы Доржсүрэн 2019 оны ажил үйлсээрээ Ерөнхий газрынхаа Онцгой гавьяа байгуулсан ажилтнаар шалгарсан билээ. 

Дархан сумын малчин Дэлгэрсайханы хоёр дахь хүү Доржсүрэн аймгийн төвд “Тэмүүжин” цогцолбор сургууль төгсөөд 2012 онд Ардын армид алба хааж, 2013 онд нутагтаа иржээ. 2014 онд Хууль сахиулах их сургуулийн ахлагчийн курст аврагч-гал сөнөөгч мэргэжлээр суралцаад Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарт аврагч- усчин албанд томилогдон ахлах ахлагч Л.Мөнхсүхийн удирдлаганд ажилласан цаг мөч саяхан санагдавч зургаан оныг үджээ.

Ахлагч Д.Доржсүрэн ажил үүргээ гүйцэтгэх үедээ хурдан шаламгай, авхаалж самбаа гарган хүний амь насыг аварч, ажилдаа чин сэтгэлээ зориулдаг нэгэн. Тэр хэзээ ч ажил мэргэжлийнхээ хүнд бэрхээс шантарч ухарч байсангүй. Нийт 80 гаруй удаагийн гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн 14 хүний амь насыг авран хамгаалжээ. 2015, 2017 онд зүүн аймгуудын есөн сумыг хамарсан ойн түймэрт 22 хоног ажиллаж, 60 тн шатахуунтай автомашин осолдсон дуудлагад хоёр хоног, Хэрлэн, Жаргалант голд дөрвөн хүн амь насаа алдсан осолд 12 хоног тус тус үүрэг гүйцэтгэсэн байна. Шинэ оны босгон дээр тэр Онцгой байдлын ерөнхий газрынхаа “Онцгой гавьяа байгуулсан ажилтан”-аар шалгарч 16 сая төгрөгийн шагнал анх удаа гардан авчээ. Уг шагналын мөнгөнөөсөө өөрийн амьдарч байгаа Хэрлэн сумын нэгдүгээр багийн өндөр настан дөрвөн өрхөд түлээ нүүрс авч өгч 30 гаруй хүүхдүүдэд бэлэг тараажээ.

Түүнийг харахад их л тайван дөлгөөн хэрнээ ид ажлын үедээ ажлаараа ихэд бахархаж омогшдог гэсэн. “Хийх зүйлээ л сэтгэлээсээ хийгээд байвал бүх зүйл бүтдэг юм даа” гэх тал нутгийн хүү Доржсүрэн гал уснаас хэдий айж сүрдэвч хүний амь аварч амьдрал бэлэглэж байгаагаараа омогших нь зүйн хэрэг билээ. Түмэн бэрхшээлтэй нүүр тулдаг ч төрийн минь сүлд түшиж байгаа гэж бодож зоригждог гэсэн. Эхнэр С.Жагдагсүрэнтэйгээ 2015 онд танилцан гэр бүл болж, өнгөрсөн жил Хувьтөгөлдөр хүүгээ өлгийдөн аваад хөл газар хүрэхгүй баярлажээ. Гэр бүлдээ хэдий бага цаг хугацааг зарцуулдаг ч эхнэр нь үргэлж арыг нь дааж ойлгож дэмждэгт туйлаас баярладаг.

Тэрбээр Хэрлэн суманд өөрийн хариуцсан дөрөвдүгээр багийн Тариаланчид, Цаг уур, Өгөөмөр, Эрчмийн гудамжны давхардсан тоогоор 1100 гаруй айл өрхөд гал түймрийн болон гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтын ажлыг давхардсан тоогоор 71 удаа хийж, гал түймэр гарч болзошгүй 147 зөрчлийг бүрэн арилгуулж 1450 өрхийн 4550 хүнд гамшгийн аюултай тэмцэх ухуулга сурталчилгааны ажлыг хийжээ.

Мөн зуны сард усны эргүүлээр 18 удаа томилогдон ажиллаж аялал зугаалгаар амарч байгаа 2600 ард иргэн, 1287

тээврийн хэрэгсэлд гарын авлага тараах материал, анхааруулга сануулга өгч хараа хяналтгүй явсан бага насны 113 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч, согтууруулах ундаа хэрэглэсэн найман иргэнд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан байна.

Д.Одонтунгалаг

скачать dle 12.0

Alcohol Inpatient
Alcohol Inpatient 26 March 2020 18:19
Outpatient Drug Rehab Near Me http://aaa-rehab.com Alcohol Rehab Near Me http://aaa-rehab.com Drug Rehabilitation Near Me http://aaa-rehab.com
Substance Use
Substance Use 30 March 2020 09:44
Free Rehab Programs http://aaa-rehab.com Drug Rehab Centers Drug Counseling Near Me http://windowsdiscussions.com/members/bjanessteaxdy2710-528164.html
Outpatient Drug Free Treatment
Outpatient Drug Free Treatment 20 April 2020 00:50
Inpatient Alcohol Rehabilitation Centers http://aaa-rehab.com/RehabTreatmentCenter Outpatient Drug Treatment Dsm 5 Substance Use Disorder Powerpoint
Drug Rehab Near Me
Drug Rehab Near Me 21 April 2020 07:39
Inpatient Substance Abuse Treatment Near Me http://aaa-rehab.com/?Danville-Regional-Rehab-Center Drug Rehab Lancaster Free Inpatient Rehab
  • Шинэ мэдээ
  • Их уншсан