
Намаас гаргасан дээрх шийдвэрийн дагуу энэ сарын 15-ны дотор АН-ын 100 гаруй улс төрч 40 сая төгрөгөө намдаа тушаасан байна. Сонгуульд намаасаа нэр дэвших сонирхолтой хэдэн ч хүн дэнчингээ тавих боломжтой аж. Дээрх татварыг намдаа тушаасан ч нэр дэвших эрхээ авч чадаагүй бол намын зүгээс тухайн хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэх юм байна. Нам, улс төрчид нь бизнес эрхлэгч болон хөрөнгө мөнгөтэй хэн нэгнээс хараат бус байхын тулд ийнхүү санхүүжилтээ босгох шаардлагатай гэж АН-ын зүгээс үзэж буй юм.
Л.Болд
Эх сурвалж: Zindaa.mn