Трамп 30 гаруй сая ам.долларын хандив цуглуулжээ


Дональд Трамп энэ оны эхний улиралд 30 гаруй сая ам.долларын хандивыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажилдаа цуглуулсан тухай “The Hill” сонин мэдээлжээ.
Он гарснаас хойш Трамп цуглуулсан хандивын хэмжээгээр тэргүүлж байгаа хоёр өрсөлдөгчөөсөө илүү их мөнгийг хэдийнэ цуглуулсан байна. Вермонт муж улсаас Сенатын танхимд сонгогдсон Берни Сандерс 18 гаруй сая ам.доллар, Калифорни муж улсаас сонгогдсон сенатч Камала Харрис 12 сая орчим ам.долларын хандив цуглуулжээ. Тэд Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд оролцоно гэдгээ урьд нь мэдэгдсэн юм. 
Одоогийн байдлаар Трампын сонгуулийн штаб дээрх хандивыг оруулаад нийтдээ 40 гаруй сая ам.доллар төвлөрүүлжээ. Үүнээс харахад, нэг хандивын дундаж хэмжээ 34 орчим ам.доллар болж байгаа аж.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажил 2020 оны хоёрдугаар сард эхэлнэ. Тус улсын Айова болон Нью-Хэмпшир муж улсад намуудын идэвхтнүүд хурлаа хийхээс гадна, Ардчилсан нам, Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаа болно. Ардчилсан намын их хурал 2020 оны долдугаар сарын 13-16-нд Висконсин муж улсын Милуоки хотод болж, ерөнхийлөгчийн суудлын төлөө Трамптай өрсөлдөх хүний нэрийг зарлана. Харин бүгд найрамдахчууд 2020 оны наймдугаар сарын 24-27-ны хооронд Хойд Каролина муж улсын Шарлотт хотод их хурлаа хийнэ.
Америкчууд 2020 оны 11 дүгээр сарын 3-нд 59 дэх ерөнхийлөгчөө сонгоно.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан