70 кг героин тээвэрлэсэн дипломатчдыг ирэх сард шүүнэ

Турк улсын Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг героиныг дипломат дугаартай “Мерседес бенз” загварын автомашинаараа тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотын хууль сахиулагчдад өнгөрсөн тавдугаар сард саатуулагдсан билээ.
Тэдэнд холбогдох хэргийг Дрезден хотын шүүхэд арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 18-нд хэлэлцэхээр товлоод буйг Прокурорын газрынх нь хэвлэлийн төлөөлөгч Юрген Шмит мэдээлжээ. Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн наймдугаар сард шүүхэд шилжүүлсэн юм.

Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан