Д.Сумьяабазарыг Германы хил дээр саатуулан шалгажээ


2019 оны тавдугаар сарын 3-нд Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суух Ерөнхий Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр 70 кг хар тамхи тээвэрлэж нэвтрүүлэх гэж байгаад баригдсан ичгүүртэй хэрэг гараад буй билээ.
Үүнтэй холбоотойгоор дэлхийд Монгол төрийн нэр хүнд гутамшигтайгаар унаж буйг баталсан үйл явдал болжээ
 Тодруулбал Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар  ХБНГУ-руу зорчсон байна. Энэ үед түүнийг  Германы хил дээр саатуулан тусгай өрөөнд оруулж бүх ачааг нь нэг бүрчлэн шалгасан аж.  Д.Сумъяабазар: "Би УИХ-ын гишүүн, сайд хүн байна" гэж хэлээд ч Германы холбогдох ажилтнууд огт ач холбогдол өгөөгүй гэнэ.
 
Ийнхүү Монголын Засгийн Газрын сайд, УИХ-ын гишүүд нь хүртэл хар тамхины наймаачин гэж сэрдэгдэх хүртлээ Монгол төрийн нэр хүнд унасан нь нотлогдож байна.
 
С.Сарнайскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан