Монголын дипломатч гэх хоёр хүн онц их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригджээ

Монгол Улсын дипломат албаны ажилтан гэх хоёр иргэнийг онц их хэмжээний хар тамхи тээвэрлэж явахад нь саатуулжээ.Das Heroin war in Koffern im Diplomatenwagen versteckt

Тэднийг ХБНГУ-ын Дрезден хотод саатуулаад байгаа аж. Тэднийг Чех-Германы хилийн ойролцоох А17 хурдны зам дээр явж байхад нь цагдаагийнхан шалгажээ. Шалгалтаар машинаас гурван сая еврогийн үнэ бүхий 70 кг хар тамхи тээвэрлэж явсныг илрүүлжээ. Бүгд найрамдах Турк улсын дипломат дугаартай машиныг нь шалгахыг хүсэхэд дипломатч гэх хоёр монгол ногоон паспортаа үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзсан байна. Машиныхаа тээшинд тээвэрлэж явсан хар тамхи нь 500 граммаар савласан, 140 боодол хар тамхи байжээ. Энэ талаар ГХЯам холбогдох газруудаас топруулахаар ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: Өдрийн сонин 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан