Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатчийн Монгол дахь мөнгөний сүлжээ илэрчээ


Монголын дипломатчид 70 кг хар тамхи тээвэрлэж яваад Германд баригдсан. Монголыг дэлхийд дуурсгасан ийм том хэрэг урьд өмнө гарч байгаагүй биз.

Энэ хэргийн дараа манай улстөрчид цочирдом мэдэгдлүүдийг хийж байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 зургадугаар сарын 18-нд АБГБХ-ны хуралдаан дээр "...Дипломатуудын хар тамхи зөөсөн хэргийн цаана том сүлжээ байгаатай санал нэг байгаа. Олон улсын томоохон сүлжээнүүд цаашлаад гадаадад байгаа монгол иргэдийг онилоод хар тамхи зөөвөрлүүлэх болсон. Монголчууд дангаараа олон улсын хар тамхины том сүлжээг илрүүлж дийлэхгүй" гэж мэдэгдэв.

Энэ үнэн.

Гэхдээ манай хууль хяналтынхан 70 кг хар тамхи тээвэрлэж явсан Турк дэх Консулын газрын дэд консул Б.Баттүшигийн хэрэгт тавих мөрдөн шалгах ажиллагаа нь тодорхой үр дүнд хүрч буй аж. Б.Баттүшигийн Монгол дахь мөнгөний сүлжээ гээд хэлчихэд болохоор хэргийн сэжмийг тэд атгаад авчээ.

Тодруулбал, Б.Баттүшигийн садан төрөл, ойр дотныхон, тэр дундаа худууд нь холбоотой байж болзошгүй их хэмжээний хөрөнгө, мөнгөний асуудал удахгүй дэгдэх бололтой. Уг асуудалд холбоотой сайд асан, консул асан, ГХЯ-ны газрын дарга зэрэг эрхмүүдийн нэрс ч дуулдаад эхэллээ.
 Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Дамдин-Очирскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан