Иргэд гэдэгт ЖДҮ-чин гишүүд багтдаг нь харамсалтай

УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа дөхөж, улстөрчид ард нийтэд улам бүр хайр зарлах болов. Тэдгээрийн нэг нь “Итгэлийн зээл олгох тухай” хуулийн төсөл болох нь ээ. МАН-ын гишүүд дээрх хуулийн төслийг санаачилж, өргөн барьсан. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур буюу тогтмол бус, бага орлоготой  иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, өрхийн болон бичил бизнесийг төрийн зүгээс дэмжих зорилготой аж. Мөн итгэлийн зээлийн санхүүжилт эхний ээлжинд 200-300 тэрбумын төгрөг байх нь.
Энэ нь Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй 88.0 их наяд төгрөгийн зээлийн 0.22 хувийг эзэлж байгаа тул банк болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Мэдээж энэ төслийг хэлэлцэн, батлаад хэрэгжүүлвэл өөрсдийн боломжоор ажлын байр бий болгоод, ахуй амьдралаа өөд татах гэсэн өрхүүдэд бол нэн чухал. Гэвч өмнөх гашуун туршлагаас харвал хөрсөн дээр хэрэгжихдээ их л асуудал дагуулж мэдэхээр төсөл болох нь.
Тодруулбал, ЖДҮДС-гийн хамаг хөрөнгийг мэдээлэл ойр байгаагаа ашиглаж УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтнууд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд авсан нь тодорхой болсон. Түүгээр ч зогсохгүй өнөөг хүртэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч хэнбуйгатай нь ч хариуцлага тооцоогүй, толгойг нь илсээр суугаа. Тиймээс дараагийн удаа иргэд итгэл үзүүлэн тэднийг сонгосон ч парламенетад суумагцаа эргээд бодох байтугай “Итгэлийн зээл”-ийг нь та нарт зарцуулсан гэсэн шиг эвтэйхэн аргалаад, өөрсдөө ашиглахгүй гэх баталгаа алга.
Нэгэнтээ тендер гэх том нэрээр хулгай хийдэг байснаа больсон. Дараа нь ЖДҮДС-гаас бага хүүтэй мөнгө авч өндөр хүүтэйгээр бас хулгайлсан. Харин дараагийн удаа “Итгэлийн зээл” гэгчээр нэр, зүсийг нь хувилгаад хулгайлчихвал хэрхэх бол. Иргэдэд халдашгүй эрх байхгүй. Харин УИХ-ын гишүүд халдашгүй эрхээс гадна Монгол Улсын иргэн хэвээр байх болно. Тэгэхээр иргэдэд олгох зээлийг халдашгүй эрх бүхий этгээд авбал...

Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан