
“РИА Новости” агентлагийн гэрэл зурагчны бүтээл
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, МОНЦАМЭ агентлаг хамтран гадаадын мэдээллийн агентлагуудын гэрэл зурагчдыг эх орондоо урьж, аялуулж байгаа юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй ажлынх нь үр дүн хэдийн гарч эхэлсэн тухай тус холбооны удирдлага мэдээлэв. ОХУ-ын ИТАР ТАСС, “РИА Новости”, БНХАУ-ын, Японы зэрэг агентлагийн төлөөлөл, БНСУ, Туркийн есөн гэрэл зурагчин Монголд буусан цагаас хойш авсан бүтээлүүдээ тус тусын агентлагт илгээснийг цацаж эхэлсэн байна.




















