Ханхүү Харри эхнэр хүүхдээ орхижээ


Их Британийн ханхүү Харри чухал биш хэргийн төлөө эхнэр Меган Маркл, хорвоод мэндлээд удаагүй хүү хоёроосоо зугтах явдал гаргасаар байгаа нь ард иргэдийн дургүйцлийг төрүүлээд байна. Урьд нь хоёр удаа урт хугацаагаар юманд явсан тэрээр энэ удаа эхнэр хүүхдээ орхиод Италийн Ром руу хөлгийн жолоо залжээ. Тэрээр Италид морин полоны үзүүлэх тоглолтод оролцсон аж. Энд ирсний шалтгаан нь тэрээр хандив цуглуулж, Лесото улсын өнчин хүүхдүүдэд туслахаар болсон юм байна. Хүүхдүүдийн эцэг эх нь ДОХ өвчний улмаас амь насаа алджээ. Гэвч энэ сайхан ажилдаа эхнэр хүүхдээ аваад явж болно шүү дээ гэсэн шүүмжлэл гарч байгаа юм байна.
Өмнө нь ханхүү Харри хүү Арчигаа төрөөд гуравхан хонож байхад Голланд руу хэд хоногоор явчихаж байсан юм. Үүнээс гадна Элизавета хатан хааны хамаатан Габриэллагийн хуриманд ганцаараа очин цэнгэж байжээ.  
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан