“ХҮНИЙ САЙХАН ХОРВООД...” тоглолт бол эрчүүдийн эхчүүд, эмэгтэйчүүдэд барих бэлэг


Одоогоос 20 жилийн өмнө тэрээр анх урлагт хөл тавьж байлаа. Мэргэжлийн урлагийн байгууллагад "хүчин зүтгэж” буй СТА, Улсын филармоны гоцлол дуучин С.Баттулга бие даасан 10, хамтарсан 6, хамтлагийн 8 зэрэг нийт 20 гаруй тоглолтыг амжилттай зохион байгуулж, үзэгч олныхоо талархалыг хүлээсэн юм.
Түүний уран бүтээлийг байнга дэмжиж ирсэн үзэгчид маань түүний "МИНИЙ ЭХ ОРОН” цуврал тоглолтыг жил бүр тэсэн ядан хүлээдэг болсон билээ. Тэрээр 2012 оноос тасралтгүй зохион байгуулсан цуврал тоглолтынхоо үргэлжлэлийг өвөрмөц өнгө аястайгаар үргэлжлүүлж байна. Энэ бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр охид, эмэгтэйчүүд, сайхан ижий нарт зориулсан "ХҮНИЙ САЙХАН ХОРВООД...” тоглолт юм.
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын Симфони жаз, оркестр, найрал дуучид, бүжигчид, Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх ҮЛГЭР ЖИШЭЭ үлээвэр найрал хөгжим, зочин дуучид, уран бүтээлчид зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй тоглолт болох аж. Сэтгэлд хоногшсон хуучны сайхан дуунууд, эх үрсийн элбэрэл хайр, эх орноо магтан дуулсан уран бүтээл тайзнаа эгшиглэж, нэгэн үдэш дуунд уяарч өнгөрүүлэх нь ээ.
 
"ХҮНИЙ САЙХАН ХОРВООД...” тоглолт бол эрчүүдийн эхчүүд, эмэгтэйчүүдэд барих бэлэг бөгөөд хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлэх үдэш байх болно.
Тоглолт 2019 оны 3.6-ны өдөр 19 цагаас Corporate Convention Centre, Концертын их танхимд болно.
Цанцалдулам
Төр.мнскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан