“VOICE”-ийн С.Баттулга хорвоогийн сайхан Ижий, эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлнэ


Урлагт тасралтгүй 20 жил уран бүтээл туурвиж, үзэгч олондоо мэргэжлийн уран бүтээл хүргэсээр ирсэн дуучин, СТА С.Баттулгыг VOICE группын ахлагч, дуучнаар хүмүүс андахгүй ээ. 
Voice группыг үүсгэн байгуулж, удирдаж яваа тэрээр Дуурь бүжгийн эрдмийн театр, гэр бүлийн 104.5 радио болон Улсын Филармони зэрэг соёл, урлагийн мэргэжлийн байгууллагуудад  ажилласаар ирсэн хөдөлмөрч уран бүтээлч. 
Тэрээр 2012 оноос "МИНИЙ ЭХ ОРОН”  нэртэй цуврал тоглолтоор үзэгч түмэндээ уран бүтээлийн тайлангаа тавьж ирсэн бөгөөд энэ удаад уг цувралын үргэлжлэл болгон нэгэн гайхалтай тоглолтоороо үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Энэ хорвоо ертөнцийн хамгийн гайхалтай эрдэнэ бол ЭЭЖ хүн. Эх хүний хэмжээлшгүй их хайр, энэрэнгүй сэтгэлийг энэ хорвоод бид магтахгүй байхын аргагүй ээ. Тэгвэл СТА, дуучин С.Баттулга олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж "ХҮНИЙ САЙХАН ХОРВООД”  талархал,  хүндэтгэлийн тоглолтыг өргөн барих гэж байна.
Сэтгэлд хоногшсон хуучны дуунууд тайзнаа эгшиглэж, энэ л үдэш эх үрсийн элбэрэл хайр, эх орноо магтан дуулах болно. Энэ хорвоогийн хамгийн сайхан эрдэнэ болсон хайрт ээж, халамжит хань, энхрий бяцхан охидоо дагуулан " ХҮНИЙ САЙХАН ХОРВОО”-д уулзацгаая. 
Улсын Филармоний гоцлол дуучин СТА Сүхбатын БАТТУЛГЫН  "ХҮНИЙ САЙХАН ХОРВОО” талархал хүндэтгэлийн тоглолт 2019 оны гуравдугаар  сарын 6-ны өдрийн 19:00 цагт "Corporate convention center-Concert Hall"-д болно.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан