1000 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад нүүрсэн яндангүй 451 тээврийн хэрэгсэл илэрчээ


Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан, оношилгоо, алба журмын даатгал, татвараа төлөөгүй зэрэг зөрчлийг арилгахын тулд Тээврийн цагдаагийн албанаас төлөвлөгөөт хяналт, шалгалт зохион байгуулжээ. 
 
Уг шалгалтыг Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны хооронд зохион байгуулсан бөгөөд 1000 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад нүүрсэн яндангүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй тээврийн хэрэгсэл 451-г илрүүлсэн байна. 
 
Шалгалтын ажлыг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-н захирал Х.Пүрэвжаргал, Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар нарын хамтран баталсан төлөвлөгөөний дагуу хийсэн бөгөөд холбогдох журмын дагуу хариуцлага тооцсон байна.
Ташрамд дуулгахад Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн бөгөөд утааны дийлэнх хувийг гэр хорооллын яндангаас гарч буй эзэлдэг бол 20 гаруй хувийг автомашинаас гарах утаа эзэлдэг гэсэн судалгаа бий. Гэтэл энэ мэт нүүрсэн яндангүй машинууд хөдөлгөөнд оролцож байгаа агаарын бохирдлыг маш ихээр нэмэгдүүлэх бас нэг эх үүсвэр болж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан