Илон Маск Пенсилвань мужийн сонгогчдод өдөр бүр $1 сая өгнө гэжээ


Технологийн салбарын тэрбумтан Илон Маск ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл өдөр бүр Пенсилвань мужийн дурын нэг сонгогчид 1 сая ам.доллар өгнө гэжээ.
Тодруулбал арваннэгдүгээр сарын 5-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ өдрийг хүртэл Илон Маск Пенсилвань мужийн иргэдээс дурын нэг хүнийг сонгож, өдөр бүр 1 сая ам.доллар олгох аж. 
Пенсилвань муж нь сонгуулийн үр дүнд чухал нөлөө үзүүлэх мужуудын нэгт тооцогдож байгаа юм. 
Илон Маск энэ удаагийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг дэмжиж буйгаа мэдэгдсэн.
Мөнгө авах хүсэлтэй иргэд Маскийн Трампыг дэмжихээр байгуулсан AmericaPAC хэмээх кампанит ажлын хэсгийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж, гарын үсэг зурсан байх шаардлагатай гэнэ. 
Эхний хүнийг бямба гаргийн орой сонгон тодруулжээ. Гэхдээ уг санаачилга хууль ёсны эсэх нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байна. 
Холбооны хуульд "Санал өгөх, өгүүлэхийн тулд мөнгө төлөх, мөнгө авсан" хэн бүхэн 10 мянган ам.долларын торгууль төлөх эсвэл таван жилийн хорих ялаар шийтгэгддэг аж. 
Маск иргэдийг ердөө хуулийн төсөлд гарын үсэг зуруулж байгаа мэт боловч төслийг дэмжиж гарын үсэг зурахын тулд саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэд байх ёстой юм.
Тийм учраас Маскийн уг үйлдэл хууль бус болж байна хэмээн Сонгуулийн хуулийн шинжээч Рик Хасен бичжээ.
Эх сурвалж: ВВС
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан