Трампын хүү: Зеленський аавыг минь шүүмжлэх эрхгүй


АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын хүү бага Доналд Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн үгийг шившиг гэж үзэж буйгаа хэллээ.
В.Зеленський АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрисыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг дэмжиж үг хэлсэн билээ. Тэгвэл Доналд Трампын хүү “Америкийн татвар төлөгчдийн мөнгөнөөс тэрбум тэрбум доллар авч байгаа гадаадын улсын удирдагч манай улсад ирж, Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүнийг загнах эрхтэй гэж үү? Украиныг дэмжигч этгээд миний эцгийг хөнөөхийг оролдсоны дараа шууд ингэж ярих эрхтэй юу? Ямар шившигтэй юм бэ” хэмээн X сошиал хуудсандаа бичжээ.
Володимир Зеленський АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трампын Украины асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөг сонгуулийн өмнөх “нэг их бодит бус” кампанит ажил гэж үзсэн билээ.
Тэгвэл Доналд Трамп В.Зеленськийг “түүхэн дэх хамгийн сайн худалдаачин” гэжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

“Талархал”