Жагсаал сайхан боллоо

Өнөөдрийн жагсаал урьд урьдын жагсаалууд шиг ёстой сайхан боллоо. Жагсаал яг өмнөх жагсаалууд шиг урьд өдөр нь зохион байгуулагчид сошлдоо оруулж жагсаалд ирхийг уриаллаа. Фээсбүүк орчинд яг л урьдынх шиг бүгд жагсана очоод ална хэмээн сэтгэгдэл бичиж шээр хийсэн хүний тоо ойролцоогоор зургаан сая хүрсэн ч байж  мэдэх юм. Хэрвээ монголд өмнө нь аливаа жагсаал болхыг үзээгүй хүн бол шууд хувьсгал гарах хэмжээний юм болохнээ гэж уулга алдахаар байсан юм. Нар ч мөн урьдынх шигээ гарсаар өглөө боллоо. 
Уламжлал ёсоор намын үүрүүд өөрсдийн жагсагчдыг бэлдэж өглөө зохион байгуулалттайгаар микр автобус хөлөглөн талбай дээр ирлээ. Эдгээрийн уламжлал ёсоор Энхболд огцор гэсэн зурагт хуудас наасан микрүүд зөөсөн болохыг эсрэг талын нөхдүүд зургыг нь авч хэвлэл сошлоор тараалаа.
Мөн уламжлал ёсоор дарга нар түрүүлж ирж лайв хийж харууллаа. Яг л урьдынх шигээ жагсаалын индэр дээр үйтэн хуар дээл үнэгэн лоовуузтай, банктай баян дарга нар ард түмний амьдрал ядуу байна хэмээн хатуу ширүүн үгнүүд хэллээ. Үүнийг мөн уламжлал ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл лаяв хийж түүнийг нь уламжлал ёсоор гэрээсээ сошл дээр ухаантай үг хэлж суудаг хүмүүс амтархан үзлээ. Мөн л урьдын адил сошлийн жагсаалын лаяв үзсэн хүмүүс дарга нарыг огцруулая, очоод алчий муусайн луйварчин дарга нар огцор хэмээн сүртэй коммэнтууд бичлээ. 
Өчдөр нийтлэлч Аанхаагын бичсэн шиг хүн амьтан нүцгэлэх нь үү гэж бодсон хүмүүс ч нүцгэллээ хүйтэнд ч удаан тэссэнгүй. Урьд нь бид бас ганц нэг нүцгэн жагсаал хийж л байсан хүмүүс шүү дээ. Жагсаалын төлөвлөгөөгөө алдаж барьмааргүй байнаа. 
Жагсаал дээр үг хэлсэн хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг бүгдийг нь худалдаж авсан биднийг мэдээлэхгүй байна гэж нэг нь урьдын адил хэлсэнийг маш олон хэвлэлүүд мөн л урьдын адил түгээлээ. Мөн хэвлэлээр 30 000, 20 000 хүн жагссан байлаа, талбай дүүрлээ гэсэн мэдээнүүд урьдын адил гарсан бөгөөд урьдын адил тийм хүн ирээгүй тухай сошл дээрх өөрсдийгөө ухаантай гэдэг хүмүүс нотлож эхэллээ. 
Жагсаал зохион байгуулагчид 30 мянган хүн ирсэнийг дор бүрнээ хэвлэлд урьдын адил хэлсэн бөгөөд урьдын адил тэдний ар гэр, гадаадад байгаа монголчууд дэмжээд баллаж байгаа тухай яриагаа ярьлаа. Мөн тэдний зүрх сэтгэлд монголын ядуу хүмүүс байнга явдаг тухай үнэтэй хувцас дотроосоо сайхан ярьсаныг урьдын адил хэвлэлүүд нь мөн түгээлээ. Уламжлал ёсоор зохион байгуулагчид чингисийн хөшөөнд мөргөж уламжлал ёсоор огцорхыг шаардсан уриалга гардуулхаар ордоныг зүглэлээ. Урьдын адил шаардлагыг эзэн холбогдогч гарж ирж аваагүй бөгөөд урьдын адил хэн нэгэнд шаардлагаа өглөө гэсээр гарч ирлээ. Мөн л жагсагчид гэнэт одоо тэгээд хаачхын бээ дараа нь яахын бэ шаардлагаас өөр юм байхгүймуу өөө гэсээр урьдын адил тарлаа. 
Урьдын адил талбай түүний ойр орчим цагдаа битүү болж, урьдын адил талбай ойр орчмын зогсоолууд пиг болж урьдын адил түгжрээ авах юмгүй боллоо.
Бид урьдын адил францууд шиг идэвхитэй өөрсдийнхөө төлөө жагссангүй, мянга мянган жагсаалуудын нэгийг л хийлээ. Хэзээ бид хүмүүс нь хүслээрээ ирж жагсах вэ гэсээр ярьсаар ухаантай постуудаа сошлдоо хийсээр шинэ жилээ тэмдэглэж эхэллээ. 

Gump
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан