Л.Болд: Маргааш нь бид 13 ордыг ард түмэндээ авч өгөх хуулийг батална

Нэр бүхий таван гишүүний зохион байгуулсан “МАНАН-гийн эсрэг Монголын ард  түмний нэгдэл” жагсаалд 20 гаруй мянган иргэн оролцсон байна. Эндээс манай иргэд бухимдалтай, төр засагтаа үгээ хэлэх, дуу хоолойгоо сонсгохыг хүсч байгаа нь харагдлаа. Жагсаал зохион байгуулагчид МАНАН бүлэглэл монголын ард түмний баялгаар тоглож, “Шударга бусын хонгил”-д үүрлэцгээж байна гэх агуулгатай үг хэлцгээсэн. УИХ-ын гишүүн Л.Болдын хэлсэн анхаарал татлаа. Тэрээр “-"Эрдэнэт"ийн 49 хувь, Цагаан суварга, Асгатын мөнгөний ордыг бид МАНАН бүлэглэлээс буцааж авна. Монголд стратегийн 15 орд байсан бол одоо 13 орд үлдсэн. МАНАН бүлэглэлийг ялбал маргааш нь бид 13 ордыг ард түмэндээ авч өгөх хуулийг батална.
Энэ бол УИХ-ын 40 гишүүний амлалт шүү. Баялгийн сангийн тухай хууль, Газар өмчлөлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Эдгээр хуулийг баталж байж эх орныхоо баялгийг ард түмэн эзэмшинэ” хэмээн хэлэв. Эрхэм гишүүний хэлсэн энэ үг өнөөдрийн жагсаалын эцсийн үр дүн байгаасай гэх хүслээ илэрхийлж байгаа иргэд маш олон байв. Жагслаа... Ард иргэд оролцлоо... Эрхэм түшээдэд хуулийн төсөл санаачлах, батлах эрх нь байгаа болохоор хүйтний эрч бууртал хэлсэн сайхан халуун дулаан үгэндээ эзэн нь болж, эх орны баялгийг үнэхээр иргэн бүртээ хүргээсэй билээ.

Ж.Жаргал
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан