ХАШААНААСАА МАШИНАА АЛДСАН ИРГЭНИЙ МАШИНЫГ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН ОЛЖ ӨГЧЭЭ


Хэнтий аймгийн Хэрлэн сум болон нийслэлийн Баянзүрх дүүргээс автомашин алдагдсан гэх хэрэг гарчээ. Дуудлагын дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагаа явуулж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хохирогч иргэн “Машинаа хашаандаа түлхүүртэй нь орхисон. Өглөө босоод хартал автомашин маань алга болсон байсан тул цагдаад хандсан. Цагдаа нар түргэн, шуурхай ажиллаж автомашиныг минь олж өгсөн” гэжээ.
   Иргэд тээврийн хэрэгслээ зориулалтын бус, камерын хяналтгүй хэсэгт байршуулахгүй байх, асаалттай орхихгүй байх, автомашинд үнэ бүхий эдлэл, хэрэгслээ орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан